Хадгаламж банкны товч танилцуулга:
Монгол улсын томоохон арилжааны банкуудын нэг Хадгаламж банк 1996 онд төрийн өмчит хэлбэрээр байгуулагдсанаас хойш 14 жилийн хугацаанд харилцагч иргэд, байгууллагын санхүүгийн хэрэгцээг найдвартай, түргэн шуурхай бүрэн хангах замаар итгэлцлийг бий болгон банкны системд өөрийн байр сууриа бататган, өргөжин хөгжиж ирлээ.
2009 оны 4-р сараас эхлэн тус банкны удирдлагыг банк, санхүүгийн чиглэлээр дагнаж мэргэшсэн, олон жилийн ажлын арвин туршлагатай багт шилжүүлж, бүтэц зохион байгуулалтыг чанарын шинэ шатанд гарган, банкныхаа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон мэргэжлийн ажилтныг бүрдүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулан, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, үйлчилгээний чанараа сайжруулж, харилцагчиддаа шинэлэг, хөнгөн шуурхай үйлчилгээг хүргэхээр чармайн ажиллаж байгаа бөгөөд ойрын ирээдүйд олон улсын банкны түвшинд очиж ажиллах зорилт тавин ажиллаж байна.
2009 оны 10 дугаар сард Хадгаламж Банк, Монгол шуудан банкны хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр 2 банк нэгдэхээр болсон бөгөөд 2010 оны 04 сарын 01-нд банкуудын үйл ажиллагааны бүтцийн өөрчлөлт амжилттай хэрэгжин дуусч, нэгдсэн 'Хадгаламж банк' болон ажиллаж эхэллээ. Энэхүү нэгдэл нь банкны өрсөлдөх чадварыг дээшлүүлж, үйлчилгээний цар хүрээг өрөгжүүлэх, харилцагчдад илүү хүрч ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
Хадгаламж банк нь 2010 оны 03 сарын 31-ны байдлаар 366 тэрбум төгрөгийн активтай, 60 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, 230 тэрбум төгрөгийн харилцах хадгаламжтай, банкны салбартаа активын хэмжээгээр 4 дүгээрт, дүрмийн сангийн хэмжээгээр 1 дүгээрт орж байна.
2010 оны 04 сарын 01-ны байдлаар манай банк Улаанбаатар хотод төв банк, 1 салбар, 38 тооцооны төв, хөдөө орон нутагт 22 салбар, 242 тооцооны төв, нийт 310 салбар, тооцооны төв, мэргэжлийн өндөр ур чадвартай 1700 орчим мэргэшсэн ажилтнуудтайгаар харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангах банкны бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна. Хадгаламж банк нь ард иргэдийн орон сууц, цахилгаан, дулаан, интернэт кабель зэрэг хэрэглээний төлбөрөө төлөх төвлөрсөн банк юм. Мөн олон улсын төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэр болох VISA картын үйлчилгээг 2004 оноос эхлэн нэвтрүүлсэн.
Манай банк 2002 оноос хойш ХБНГУ-ын KfW төслийн зээл, Азийн хөгжлийн банкны 'Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх төслийн зээл', Бичил санхүүгийн хөгжлийн сангийн 'Тогтвортой амжиргаа' төслийн зээл, НХХЯамны 'Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл' гэх мэт 10 гаруй төслийн зээлүүдийг олгож Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулсаар байна. 2010 он гарсаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл, ажлын байр нэмэгдүүлэх, Мерси кор байгууллагын өрхийн амжиргааг дэмжих бичил зээл зэрэг төслийн зээлүүдийг олгож байгаа юм.
Одоогийн байдлаар АНУ, Япон, Герман, БНХАУ, Казакстан, Бельги зэрэг 10 орны 15 банктай корреспондент харилцаатай бөгөөд эдгээр банкуудаар дамжуулан харилцагчдын гадаад төлбөр тооцоог хийж байна.
Цаашдаа Хадгаламж банк нь Монголын банк, санхүүгийн салбарт өөрийн шинэ дүр төрхийг бий болгон, орчин үеийн банкны шилдэг үйлчилгээг ард иргэддээ хүргэж, харилцагчдынхаа бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг дээдлэн, байгаль орчинд ээлтэй бодлогыг дэмжин, монгол хүний хөгжлийг эрхэмлэн ажиллахаар зорьж байна.
Хадгаламж банкны он дараалсан түүх:
| 1996 |
- Төрийн өмчит хэлбэрээр үүсгэн байгуулагдсан
|
| 1997 |
- Банкны салбарт иргэдийн үнэт зүйл хадгалах үйлчилгээг анх нэвтрүүлсэн
|
| 1999 |
- Дэлхийн Хадгаламжийн банкуудын холбоонд элссэн
- Азтай хадгаламж эзэмшигч шалгаруулдаг "Алтан гулдмай" сугалааг зохион байгуулж эхэлсэн
|
| 2002 |
- Олон улсын банк хоорондын SWIFT сүлжээнд нэгдэв
- Японы Sumitomo Mitsui Banking Corporation, АНУ-ын Union Bank of California, Швейцарийн Credit Suisse First Boston, Hong kong&Shanghai Banking Corporation банкны АНУ дахь салбар зэрэг банкуудтай корреспондент харилцаа тогтоосон
|
| 2003 |
- Visa international байгууллагын гишүүн
- АХБ-ны ХАА-г хөгжүүлэх төслийн зээлийг олгож эхэлсэн
- Online систем, Bancs программыг нэвтрүүлсэн
|
| 2004 |
- "ТОП 10 банкны нэг", МҮХАҮТ
- Тооцооны 1-ээр төв салбар болон өрөгжиж, 24 цагаар ажилладаг болсон
- Олон улсын мөнгөн гуйвуулгын Moneygram сүлжээнд нэгдэв
|
| 2006 |
- Хадгаламж банк хувьчлагдаж, 100% хувийн өмчит банк болсон. Олон улсын нээлттэй тендер шалгаруулалтад "Чингис хаан" банк, "Монгол даатгал", ОХУ-ын Братскийн ардын банкны хамтарсан консорциум "ЭМДИ Секьюритис" ХХК ялсан.
|
| 2009 |
- БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн банк, ОХУ-ын Хөдөө Аж Ахуйн банк, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын банк гэсэн 3 банктай шинээр корреспондент харилцаа тогтоов
|
| 2009.05 |
- Удирдлагын шинэ баг ажиллаж эхэлсэн
|
| 2009.10 |
- Хадгаламж, Монгол шуудан банкууд нэгдэхээ зарласан
|
| 2010.04 |
- Хадгаламж, Монгол шуудан банкуудын үйл ажиллагааны бүтцийн өөрчлөлт дуусч, Хадгаламж банк нэртэйгээр ажиллаж эхэллээ.
|
| |
|
www.savingsbank.mn
|