Нүүр хуудас             Сайтын бүтэц             Хайлт             English

 Хадгаламж Банк
Нүүр хуудас Бидний тухай Зорилго зорилтууд Банкны зорилго, стратеги
Банкны зорилго, стратеги

ХАДГАЛАМЖ БАНКНЫ ХЭТИЙН ЗОРИЛГО БОЛОН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ


Гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэг

Компанийн засаглалыг үндэс болгосон зах зээлийн эдийн засгийн тогтолцоот нийгэмд байгууллага бүр хэтийн болон эрхэм зорилгоо тодорхойлсон байдаг ч түүнээ эрхэмлэн дээдэлж, түүндээ урт хугацааны туршид үнэнч тууштай байж чадаж байгаа нь тун цөөн байдаг билээ. Нэгэн хэтийн зорилгод тууштай тэмүүлж, нийтлэг нэгэн эрхэм зүйлсээр нэгдэн ажиллаж чадаж буй байгууллага нь өсөлт хөгжлөө мэдэрч, хөгжлийг сааруулж буй алдаагаа цаг алдалгүй мэдэрч залруулан, үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгох замаар нэгдмэл тэрхүү эрхэм зорилгынхоо төлөө цааш урагшлан хөгжиж чадна.

Монгол улсын анхдагч арилжааны банкуудын нэг Хадгаламж банк нь орон сууц, нийтийн аж ахуй, нийгмийн халамж, тэтгэвэр, хадгаламжийн үйлчилгээг ард, иргэддээ 1940-өөд оноос хойш үзүүлж ирсэн түүхэн замналтай ууган банк билээ. Хадгаламж банк нь Монгол Шуудан банктай үйл ажиллагааны хувьд нэгдэж, өөрчлөн зохион байгуулагдсанаар урьдахь банкуудынхаа уламжлалт үйлчилгээг орчин үеийн банкны шилдэг үйлчилгээний хэмжээнд авчирч боловсронгуй болгох, цаашид тууштай үргэлжүүлэх, үйл ажиллагааныхаа цар хүрээг улам нэмэгдүүлэн Монгол улсын санхүүгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах итгэл, сэтгэл дүүрэн 1800 гаруй ажилтан албан хаагчтайгаар, 320 орчим салбар, тооцооны төвтэйгөөр, 400 орчим тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Хадгаламж банк нь урт хугацаанд тууштай үйл ажиллагаа явуулах үндэсний хэмжээний банк байх хэтийн зорилго, үзэл баримтлалаа цоо шинээр тодорхойлоод байгаа бөгөөд энэхүү хэтийн зорилго, үзэл баримтлал маань Хадгаламж банкны үйл ажиллагааны зорилт, стратегийг тодорхойлж, чиглүүлж, Хадгаламж банкны хамт олныг нэгэн үйлсэд нэгтгэж байх юм. Бидний хэтийн зорилго бидний үйл ажиллагааны алсын чиг болж, бидний үзэл баримтлал бидний үйл ажиллагааны зарчим болсноор бидний цоо шинэ дүр төрх нийгэмд бүрэлдэн бий болж, бидэнд итгэж, түншлэх манай харилцагчдын эгнээ улам өргөжин тэлэх болно.


Дараах

Save the green
Нүүр хуудас | Бидний тухай | АТМ байршил | Холбоо барих | Сурталчилгаа