Хадгаламж банк орчин үеийн үйлчилгээний дэвшилтэд хэлбэр болох интернэт банкны үйлчилгээг харилцагч нартаа үзүүлж байна.
Та Интернэт банкны үйлчилгээг ашигласнаар:
- Цаг хугацаа хэмнэх
- Үйлчилгээний дараалалд удаан зогсохгүй байх
- Замын бөглөрөлд бухимдахгүй байх
- Гэрээсээ болон ажлаасаа банкны үйлчилгээг авах зэрэг давуу талтай.
Та Интернэт банкыг ашигласнаар дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой:
- Дансны үлдэгдлээ шалгах
- Гүйлгээний лавлагаа харах
- Салбар хооронд шилжүүлэг хийх
- Банк хооронд шилжүүлэг хийх
- Нэхэмжлэхийн лавлагаа хийх
- Нэхэмжлэхийн дагуу төлбөр гүйцэтгэх
- Хадгаламжийн дансны хүү, дуусах хугацааг харах
- Хадгаламж сунгалтын хүсэлт хийх
- Валютын ханш харах зэрэг боломжтой.
Хүү шитгэл
| Интернэт банкны харилцагч болох |
Шимтгэлгүй |
| Үйлчилгээний хураамж /Банк дотор/ |
100төг |
| Үйлчилгээний хураамж /Банк хооронд/ |
200төг |
Тайлбар: Интернэт банкны харилцагч нэг өдөрт данс тус бүр дээр өдөрт 20 хүртэл тооны гүйлгээ хийх эрхтэй. Нэг удаа хийгдэх гүйлгээний дээд хэмжээ 30 000 000 /гучин сая/ төгрөг буюу 30 000 /гучин мянга/ ам.доллар хүртэл байна. Интернэт банкны үйлчилгээний жилийн хураамжийг жилийн эцэст нэг удаа авна.
Та Интернэт банкны хэрэглэгч болохын тулд Хадгаламж банкинд данс нээх хэрэгтэй бөгөөд Интернэт банкаар үйлчлүүлэх хүсэлтээ интернэтээр эсвэл банкны төв дээр хүрэлцэн ирж гаргах боломжтой.
Интернэт банкны мэдээлэл авах утас:
Хадгаламж банкны төв байр
Төлбөр тооцооны хэлтэс (976-11) 310103 /дотуур 212/, 88042006
|