Эрхэм харилцагч Танд зориулж бид Visa картын бүхий л үйлчилгээг өөртөө агуулсан, иргэд болон байгууллагын зүгээс бусдад бэлэг хэлбэрээр өгөх боломжтой, Худалдаа үйлчилгээний маш олон байгууллагуудаар урамшуулал, хөнгөлөлттэйгээр үйлчүүлэх Монголд хамгийн анх нэвтрүүлсэн бэлгийн “MOSHUBA” gift card буюу бэлгийн Visa картийг санал болгож байна.
Хэрэв Та хайртай хань, анд найз, хэн нэгэн дотны хүндээ бэлэг барихаар зэхэж байгаа бол хамгийн соёлтой хэрэглээ “MOSHUBA” бэлгийн картыг сонгоорой.
“MOSHUBA” бэлгийн картын онцлог, давуу талууд:
-
Шинэ жил, Цагаан сар, Төрсөн өдөр, Хурим найр зэрэг тэмдэглэлт баяр болон хүний амьдралд тохиох баярт мөчүүдийг тохиолдуулан дотны хүндээ зориулж дурсгах,
-
Дугтуйнд мөнгө хийж, бие биендээ бэлэглэх хэлбэрээс аль болох татгалзаж, нийгмийн сэтгэл зүйд илүү соёлтой, илүү сонгодог хэрэглээг бий болгох, бэлэг өгөх үйлдлийг хялбарчлах,
-
Худалдаа үйлчилгээний бүх газруудаар хүссэн зүйлээ хөнгөлөлттэй нөхцлөөр худалдаж авах,
-
Бэлэгний картаараа худалдаа, үйлчилгээний газруудаар хүссэн зүйлээ, хүссэн цагтаа худалдан авч үйлчлүүлэх өргөн боломжтой,
-
Та өөрийн санхүүгийн боломж болон бэлэг өгөх хүнийхээ хэрэгцээнд тохируулж тус картанд байршуулах мөнгийг өөрчлөх боломжтой,
-
Томоохон худалдаа үйлчилгээний газруудаар 1% -15%-ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх,
-
Visa-ийн стандартын дагуу дансны өндөр нууцлал, найдвартай байдлаар хамгаалагдсан,
-
Карт эзэмшигч бэлгийн картанд байсан мөнгөн дүнг зарцуулж дууссаны дараа цаашид үргэжлүүлэн Visa карт хэлбэрээр ашиглах боломжтой.
“MOSHUBA” бэлгийн картын төрлүүд:
Таны бэлэг болгон өгөх хүний тань хэрэгцээнд тохируулж дараах төрлүүдээр гаргалаа.
Үүнд:
1. Тогтоосон мөнгөн дүнтэй бэлгийн карт
2. Хэрэглэгчээс тогтоох мөнгөн дүнтэй бэлгийн карт
“MOSHUBA” бэлгийн картанд байрших мөнгөн дүн:
| Д/д |
Төрөл |
Тогтоосон мөнгөн дүнтэй бэлгийн карт |
Хэрэглэгчээс тогтоох мөнгөн дүнтэй бэлгийн карт |
| 1 |
Мөнгөн дүн |
- 10,000 төгрөг
- 20,000 төгрөг
- 30,000 төгрөг
- 50,000 төгрөг
|
10,000 төгрөг - 1.0 сая төгрөг хооронд сонгох |
| 2 |
Худалдан авах цэг
|
Хадгаламж банкны Картын төв болон бүх салбар, тооцооны төвүүдээс
|
Хадгаламж банкны Картын төв |
Үйлчилгээний шимтгэл:
| Үйлчилгээний хураамж |
Жилийн хураамж |
Байршуулах хөрөнгийн доод хэмжээ |
Дансны үлдэгдэлд бодогдох хүү |
| 3,000 төгрөг |
2,000 төгрөг |
1,000 төгрөг
|
0.3% |
ЖИЧ: Та Бэлгэнд авсан MOSHUBA бэлгийн картын мөнгөөр Картаар Үйлчлүүлэгч Байгууллагуудаар үйлчлүүлэх бөгөөд картан дахь үлдэгдэл дууссны дараа болон дуусахаас өмнө манай Картын төвд хандаж, өөрийн мэдээллийг бүртгүүлснээр цаашид бэлгийн картын хөнгөлөлт, урамшуулалттай үйлчилгээнд хамрагдахаас гадна VISA картын бусад бүхий л үйлчилгээг бүрэн ашиглах, АТМ -аар үйлчлүүлэх, банкнаас бэлэн мөнгө авах, картандаа бэлэн мөнгө хийх зэрэг боломжоор хангагдана.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:
Хадгаламж банкны Картын төв,
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу-9,
86-р байр (МИАТ-ийн билетын касстай байр),
Утас: (976-11) 324896, 331371, Факс: (976-11) 312395
И-мэйл: cardcenter@savingsbank.mn |