Нүүр хуудас             Сайтын бүтэц             Хайлт             English

 Хадгаламж Банк
Нүүр хуудас Бидний тухай Нийгмийн хариуцлага
Нийгмийн хариуцлага

Банкны нийгмийн хариуцлагын тайлан:

2009 онд бид нийгмийн хариуцлагын чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Эдийн засгийн хүнд үетэй холбогдуулан Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээс “Хямралын эсрэг хамтдаа” аяныг зарласан билээ. Тус аяныг манай банкнаас эн тэргүүнд дэмжин банкны зүгээс 10 сая төгрөг, ажилтан албан хаагчдын зүгээс нэг өдрийн цалин буюу 7,5 сая төгрөг нийт 17,5 сая төгрөгийг хандивлан, "Хямралын эсрэг хамтдаа" хандивын дансыг банкин дээрээ нээсэн билээ. Тус аянаар төвлөрсөн хөрөнгийг олон нийтийн санал асуулгын дагуу Хавдар Судлалын Үндэсний Төв дээр хүүхдийн оношлогооны төвийг тохижуулан, тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа.

  • Манай банк Мобиком корпорацитай хамтран “Боловсрол хөгжлийн баталгаа” оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийг 3 дахь жилдээ олгосон ба сарын 0,5 хувийн хүү бүхий хөнгөлөлттэй зээлийн зорилго нь сурах чин эрмэлзлэлтэй, сурлага сайтай боловч сургалтын төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа оюутнуудад туслахад оршиж байдаг юм. 2009 онд нийт 100 сая төгрөгийн эх үүсвэрийг энэ зээлээр олгосон байна.

  • Хавдартай хүүхдүүдэд сэтгэлийн дэм болгон 06 сарын 01-н буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Хавдар Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж буй 50 гаруй хүүхдүүдэд гарын бэлэг өгч, мөн тус төвд нүдний хорт хавдраа эмчлүүлж буй 6 сартай охин Энхбүжинд банкны зүгээс 3 сая төгрөг эмчилгээний зардалд хандивласан байна.

  • Хүүхдийн баярыг тохиолдуулан нийслэлийн 2-р төрөхөд мэндэлсэн хүүхдүүдэд банкны гарын бэлгийг гардуулжээ.

  • Байгаль орчноо хамгаалах “Ногоон банк” хөтөлбөрийг банкиндаа зарлаж, төв банк болон салбар нэгжүүд гаднах орчноо цэцэрлэгжүүлэх мод, цэцэг тарих аяныг өрнүүлсэн юм.

  • Мөн Хадгаламж банкны зүгээс Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамнаас зүгээс зохион байгуулсан “Хөгжим хүүхдийн хөгжилд” хөтөлбөрт хандив өргөсөн.

  • Энэ өвөл өвөлжилт хүндрэлтэй байсантай холбоотой “ЖАСТ” группын төв аппарат болон “Жаст ойл” ХХК, “Жаст агро” ХХК, “Олон овоот гоулд” ХХК, Хадгаламж банкны нийт ажилчдын 1 өдрийн цалин болон компаниудын зүгээс үзүүлж буй хандив тусламжаас бүрдсэн нийт 61,2 сая төгрөгийн хандив тусламжыг зудын хамгийн хүндрэлтэй байгаа 12 аймаг, 1 дүүргийг сонгож Засаг дарга болон холбогдох албаны хүмүүст нь гардуулж өглөө.

Save the green
Нүүр хуудас | Бидний тухай | АТМ байршил | Холбоо барих | Сурталчилгаа