| Дотоодын алтан карт |
|
Таны нэр хүндийг илэрхийлэхээс гадна зээлжих эрх нээлгэх боломжтой.
|
| Дотоодын энгийн карт |
| Та энгийн карт эзэмшигч болсноор хувийн санхүүгийн тооцоондоо хяналт тавих, бэлэн мөнгөнөөс үүсэх эрсдлийг бууруулах зэрэг боломжуудаар хангагдана. |
| Бизнес карт |
- Байгууллагын өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг явуулахад илүү хялбар болно.
- Байгууллагын мөнгийг үр ашигтай ашиглах, ажилчдын зарцуулалтад хяналт тавих боломжтой
o Тухайн картаар хийх гүйлгээний төрлийг тогтоох
o Гүйлгээний дүнг хязгаарлах
o Гүйлгээний тоог зааж өгөх /өдөрт, сард гэх мэт/
- Ажилтан албан хаагчид байгууллагын мөнгийг үр ашиггүй зарцуулахаас сэргийлнэ.
|
| Цалингийн карт |
- Ажилчид бага хүүтэйгээр цалингийн зээлийг ажлын 1 өдөрт багтаан авах боломжтой.
- Цалин олгохтой холбоотой нэмэлт зардлаа хэмнэнэ.
- Цалин буух өдрийн ажлын цаг ашиглалт буурахгүй.
- Цалин олгоход гарч болох эрсдлээс сэргийлэх, гар ажиллагаанаас чөлөөлөгдөнө.
|
| Тэтгэврийн карт |
- Тэтгэвэр шилжих эхний өдөр картанд тэтгэврийн мөнгө шилжин орно.
- Сар бүр тэтгэврийн мөнгөө авах гэж хүлээх, дугаарлах хэрэггүй болно.
- Картаараа орон сууц, утасны төлбөр зэрэг төлбөрүүдээ банкны салбар болон АТМ дээрээс төлөх боломжтой.
- Тэтгэврийн зээл авах боломжтой.
|
| Хүүхдийн карт |
- Тэтгэмжийн мөнгийг Хадгаламж банкны салбар,тооцооны төв дээр биеэрээ очиж авах шаардлаггүй
- Картаараа орон сууц, утасны төлбөр зэрэг төлбөрүүдээ банкны салбар болон АТМ дээрээс төлөх боломжтой.
|
Та Хадгаламж банкны Виза картын хэрэглэгч болсноор:
- Картын төвтэй гэрээ байгуулж биллинг үйлчилгээнд хамрагдснаар орон сууц, СӨХ, цахилгаан, телефон утас, кабель, интернэт, үүрэн телефоны төлбөрөө бэлэн бусаар төлөх боломжтой болж, та өөрийн үнэт цагаа хэмнэх болно.
- MassPay үйлчилгээгээр үйлчлүүлэх боломжтой. Орон сууц, цахилгаан, СӨХ, кабель, телефон утас, гар утас, интернэтийн зэрэг тогтмол төлдөг төлбөрүүдийн мэдээллийг АТМ-аас авах, төлбөрөө төлөх боломжтой.
- Интернэтээр картан дахь дансныхаа мэдээллийг хүссэн цагтаа шалгах боломжтой.
- И-мэйлаар сар, улирал, хагас жил тутам дансны хуулгаа авах боломжтой.
- Картын данс руугаа аль ч банкнаас мөнгө шилжүүлэх боломжтой бөгөөд таны хэрэглээнээс илүү гарсан мөнгөн дүнд сар бүр хүү бодогдоно.
- Та картаа ашиглан зоогийн газар, зочид буудал, дэлгүүр, шатахуун түгээх станцууд 1000 гаруй үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой бөгөөд бэлэн мөнгөний эрсдлээс бүрэн хамгаалагдана.
- Картандаа төгрөгийн данснаас гадна валютын данс давхар нээлгэх боломжтой.
- Standing order үйлчилгээнд хамрагдах. Сар бүр өөрийн хадгаламжийн болон бусад данс руу гэрээний дагуу шилжүүлэг хийлгэх боломжтой.
- АТМ payment үйлчилгээнд хамрагдсанаар АТМ дээрээс өөрийн картын данснаас аль ч банкны альч данс руу шилжүүлэг хийх боломжтой.
- Хүссэн үедээ Хадгаламж банк болон ХХБ, УБ банкны салбар тооцооны төвүүд, 24 цагийн бэлэн мөнгөний машин /АТМ/-аас бэлэн мөнгө авах боломжтой.
- Картаа гээсэн тохиолдолд 24 цагийн дотор нөхөн авах боломжтой.
Хүү шимтгэл:
|
| Картын төрөл |
Элсэлтийн хураамж |
Жилийн хураамж |
Байршуулах хөрөнгийн доод хэмжээ |
|
Дотоодын алтан карт
|
Байхгүй |
10000 төг |
1000төг |
|
Дотоодын энгийн карт
|
Байхгүй
|
5000төг
|
1000төг
|
|
Бизнес карт
|
Байхгүй
|
10000 төг
|
1000төг
|
|
Цалингийн карт
|
Байхгүй
|
Байхгүй
|
1000төг
|
| Тэтгэврийн карт |
Байхгүй |
Байхгүй |
2000төг |
| Хүүхдийн карт |
Байхгүй |
Байхгүй |
500төг |
Та Visa картын дансны үлдэгдлээ дараах байдлаар шалгах боломжтой:
- АТМ-аар /дэлгэцээр болон баримтаар/ шалгах боломжтой.
- Хадгаламж банкны салбар, тооцооны төвүүдээр
- Интернэтээр ямар ч үнэ төлбөргүй /www.savingsbank.mn/
- Хадгаламж банкны Картын төвийн операторын утас 324896 утсаар карттай холбоотой бүх мэдээлэл авах боломжтой.
Visa картын мэдээлэл авах хаяг:
Хадгаламж банкны Картын төв,
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу-9,
86-р байр (МИАТ-ийн билетын касстай байр),
Утас: (976-11) 324896, 331371, Факс: (976-11) 312395
И-мэйл: cardcenter@savingsbank.mn |