 Эрхэм харилцагч танд Хадгаламж банк өөрийн үйлчилгээгээ улам ойртуулж, таны ажлыг хөнгөвчлөх зорилгоор “ОНЛАЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ”-г санал болгож байна. Та энэхүү үйлчилгээнд хамрагдсанаар тус банкны онлайнд холбогдсон аль ч салбар, тооцооны төвөөс алт шиг цаг хугацаа, зардлаа хэмнэн орлого, зарлагын гүйлгээгээ хийх бүрэн боломжтой юм.
Та онлайн орлого, зарлагын үйлчилгээнд хамрагдсанаар:
-
Харилцах данс, хадгаламжийн бүх төрлийн орлогын гүйлгээ,
-
Зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийн гүйлгээ,
-
Иргэдийн хувьд харилцах данс, хугацаагүй хадгаламжийн данснаас хийх бэлэн, бэлэн бус зарлагын гүйлгээ,
-
Иргэдийн хувьд тус банкны зарлага гаргахыг зөвшөөрсөн хугацаатай хадгаламжийн дансны бэлэн, бэлэн бус зарлагын гүйлгээ,
-
Байгууллагын хувьд бэлэн, бэлэн бус зарлагын гүйлгээнүүдийг хийх бүрэн боломжтой.
Давуу тал:
-
Та өөрийн харилцах данс, хадгаламж нээсэн салбар, нэгж дээр заавал очихгүйгээр тус банкны онлайнд холбогдсон бусад бүх салбар, тооцооны төвөөс орлого, зарлагын бэлэн ба бэлэн бус бүх төрлийн гүйлгээ хийх боломжтой,
-
Өөрт аль ойр манай банкны салбар, нэгжид хандсанаар таны цаг хугацаа, зардал хэмнэгдэнэ,
-
Таны хамтран эзэмшигч, эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч тань онлайн үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой
Та онлайн үйлчилгээ авахын тулд:
-
Та онлайн үйлчилгээний хэрэглэгч болохын тулд Хадгаламж банкны өөрийн харилцдаг салбар, тооцооны төв дээр өөрийн биеэр очиж хүсэлтээ гаргахад хангалттай.
-
Хэрвээ Байгууллага өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Иргэд хамтран эзэмшигчээ онлайн үйлчилгээний хэрэглэгч болгох хүсэлтэй тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд:
- Онлайн орлого, зарлагын үйлчилгээнд хамрагдах албан хүсэлт
- Иргэний үнэмлэх
- Баталгаат гарын үсэг
Иргэдийн хамтран эзэмшигчийн хувьд:
- Онлайн орлого, зарлагын үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй өргөдөл
- Иргэний үнэмлэх
- Баталгаат гарын үсэг
Онлайн салбар, тооцооны төвүүдээр үйлчлүүлэхэд:
Байгууллага:
- Иргэний үнэмлэх
- Ажлын үнэмлэх
- Онлайн үйлчилгээний итгэмжлэл
- PIN код
Иргэд:
- Иргэний үнэмлэх
- Онлайн үйлчилгээний итгэмжлэл
- PIN код
Онлайн үйлчилгээний хүү шимтгэл:
| Үйлчилгээний итгэмжлэлийн маягт |
500 төг |
|
PIN кодоо өөрчлөхөд
|
Хураамж авахгүй
|
|
PIN кодоо сэргээхэд
|
1 000 төг
|
|
Үйлчилгээний гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад
|
1 000 төг
|
Гүйлгээний хэмжээ:
- Орлогын гүйлгээ хязгаарлахгүй
- Зарлагын гүйлгээний хязгаарыг онлайн үйлчилгээний гэрээгээр зохицуулна
Онлайн үйлчилгээний мэдээлэл авах утас:
Хадгаламж банкны төв байр
Төлбөр тооцооны хэлтэс (976-11) 310103 /дотуур 222/
Санхүү тайлангийн хэлтэс (976-11) 310103 /дотуур 282/
|