|
Хадгаламж банк нь 1996 онд төрийн 100 хувийн өмчлөлийн банк хэлбэрээр анх үүсгэн байгуулагдсан.
Монгол улсын Төрийн өмчийн хорооноос 2006 оны 04 дүгээр сард зарлагдсан Хадгаламж банкийг хувьчлах тендерийн ялагч болох “Чингис хаан” банк, Монгол даатгал компани болон ОХУ-ын Народный братский банк” гэсэн 3-н этгээдийн консорциумд Хадгаламж банкийг өмчлөх эрхийг 2007 оны 02 дугаар сарын 23-нд шилжүүлснээр нийтлэг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хувийн өмчийн банк болсон.
Хадгаламж банкийг хувьчилж авсан “Чингис хаан” банк, “Монгол даатгал” компани болон ОХУ-ын “Народный братский банк”-ны консорциум нь тус банкийг ОХУ-ын “Коалка групп”-т худалдах хэлцлийг 2007 оны эцсээр хийж, улмаар энэхүү хэлцэл нь 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болсон.
ОХУ-ын “Коалка групп”-ээс Хадгаламж банкийг худалдаж авах хэлцлийг “Жаст групп” нь 2009 оны 04 дүгээр сард эхлүүлж, хэлцлийг 2010 оны 04 дүгээр сард багтаан дуусгаснаар Хадгаламж банкны хувь нийлүүлэгч нь 100 хувь “Жаст групп” болсон.
“Жаст групп” нь 1999 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний импорт, борлуулалт, мал бэлтгэл, мах боловсруулах үйлдвэрлэл, ашигт малтмалын олборлолт, баяжуулалт, гадаад худалдааны чиглэлд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 100 хувийн Монголын хөрөнгө оруулалттай компани болно. Тус группийн бүрэлдэхүүнд түүний газрын тосны бүтээгдэхүүний импорт, борлуулалтыг эрхэлдэг “Жаст Ойл” ХХК, мал бэлтгэл, мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхэлдэг “Жаст Агро” ХХК, ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын үйл ажиллагааг эрхэлдэг “Олон Овоот гоулд” ХХК, гадаад худалдааны үйл ажиллагааг эрхэлдэг “Меркентайл хаус” ХХК-иуд багтдаг.
“Жаст групп” нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Засгийн газраас хамтран жил бүр зарладаг Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтанд 2010 онд 5-р байранд эрэмбэлэгдсэн компани болно.
|