АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА
1. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЖИЛТНУУД /шийдэл боловсруулагч, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, өгөгдлийн сангийн администратор/
Ажлын байрны шаардлага:
§ Мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр дээд боловсролтой (Үнэлгээний голч дүн 3.0-с дээш байх)
§ Програмчлалын VB, C# хэлүүдийг бүрэн эзэмшсэн байх
§ Датабааз системийн өндөр мэдлэгтэй байх (Oracle, MSSQL, MySQL)
§ Windows server 2003, Active Directory, MS ISA server гэх мэт Microsoft-ын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар өндөр мэдлэгтэй, мэргэжлийн сертификатуудтай бол давуу талтай
2. ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ МЕНЕЖЕР
Ажлын байрны шаардлага:
§ Сэтгүүл зүйн чиглэлээр дээд боловсролтой
§ Мэргэжлийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
§ Мэргэжлийн түвшинд англи болон орос хэлний мэдлэгтэй байх
§ Баримт бичиг, асуудал боловсруулах, дүгнэлт гаргах өндөр ур чадвартай
3. ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ
Ажлын байрны шаардлага:
§ Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой
§ Санхүүгийн удирдлагын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
§ Мэргэжлийн чиглэлийн программ дээр ажиллах өндөр ур чадвартай
§ Мэргэжлийн түвшинд англи болон орос хэлний мэдлэгтэй байх
§ Тоон судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, барим бичиг боловсруулах өндөр ур чадвартай
§ Удирдлагын арга барил эзэмшсэн
4. ЭРСДЛИЙН ШИНЖЭЭЧ
Ажлын байрны шаардлага:
§ Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой
§ Мэргэжлийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
§ Мэргэжлийн чиглэлийн программ дээр ажиллах өндөр ур чадвартай
§ Тоон мэдээлэл боловсруулах, асуудалд дүн шинжилгээ хийх ур чадвартай
§ Судалгаа шинжилгээний арга зүй эзэмшсэн байх
5. ҮНЭЛГЭЭЧИН
Ажлын байрны шаардлага:
§ Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой
§ Хөрөнгийн үнэлгээчний эрхтэй байх
§ Мэргэжлийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
§ Үнэнч шударга, асуудалд бодитоор ханддаг
6. ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН
Ажлын байрны шаардлага:
§ Банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр дээд боловсролтой
§ Банкны системд 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
§ Хүний нөөц, сургалт, харилцааны чиглэлээр суралцаж, дадлагажиж байсан бол давуу талтай
§ 35 хүртэлх насны
§ Удирдан зохион байгуулах, сургалт явуулах, зөвлөх ур чадвартай
§ Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай
§ Англи, орос хэлний боловсролтой бол давуу талтай
Дээрх ажлын байруудад тавигдах нийтлэг шаардлага:
· Ёс зүй, харилцаа, сахилга батын өндөр соёлтой
· Тууштай, хөдөлмөрч
· Бүтээлч, идэвх санаачилгатай
· Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
· Нийтийн зорилгын төлөө хамтран ажиллах чадвартай
Дээрх шаардлагыг хангасан ажил горилогчдын материалыг Хадгаламж банкны Хүний нөөц, захиргааны хэлтэст болон gantuya@savingsbank.mn хаягаар 2010 оны 9-р сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Ажилд орохыг хүсэгчийн анкет /Хадгаламж банкны лавлагаа мэдээллийн ажилтан болон www.savingsbank.mn вэб сайтаас авч бөглөнө үү/
- Боловсролын гэрчилгээ, бакалавр болон магистрын дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
- Цагдаагийн газрын тодорхойлолт
- Өмнө нь ажиллаж, сурч байсан газрын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу
|