Нүүр хуудас             Сайтын бүтэц             Хайлт             English

 Хадгаламж Банк
Нүүр хуудас Мэдээлэл Банкны мэдээ
Банкны мэдээ
"Үндэсний өв соёлыг дээдлэгч" - Хадгаламж банк 2010-05-10

"Үндэсний өв соёлыг дээдлэгч" - Хадгаламж банк

2010 оны 05-р сарын 7-оос 9-ны өдрүүдэд Дуурь бүжгийн эрдмийн театрт Франц – Монголын соёлын өдрүүд арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Анх удаа болж буй тус арга хэмжээний хүрээнд Франц - Монгол уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэг, франц - монгол хэлний орчуулгын асуудлаар эрдэм шинжилгээний хурал, урлагийн тоглолтууд, франц хэл суралцагч оюутан залуусын дунд уралдаан, номын үзэсгэлэн худалдаа, археологийн, хуучны эд зүйлсийн үзэсгэлэн зэрэг 2 орны соёлыг сурталчлан таниулсан сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдлоо.

Арга хэмжээнд Франц улсын нэртэй зохиолч, гэрэл зурагчин, кино найруулагч, хөгжмийн зохиолчид ирж оролцсон бөгөөд хоёр орны соёлын солилцоонд дэвшилтэт алхам хийн, Монгол-Франц зохиолч, орчуулагч, сэтгүүлчид болон ном эрхлэн гаргагчидын хооронд нягт холбоо үүсгэн, хамтын ажиллагааг дээшлүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөсөн байна.

Эх орон даяар 310 салбар нэгжээрээ банкны бүхий л үйлчилгээг үзүүлэхээс гадна нийгэм, хүрээлэн буй орчин, үндэсний өв соёлыг хамгаалах чиглэлээр ажилладаг Харилцааг эрхэмлэгч Хадгаламж банк “Франц-Монголын соёлын өдрүүд 2010” үйл ажиллагааг ивээн тэтгэж оролцлоо.

Цаашдаа ч ХАДГАЛАМЖ БАНК нь нийгмийн хариуцлагын чиглэлээр үндэсний өв соёлыг хамгаалах болон байгаль орчинд ээлтэй бодлогыг дэмжин, монгол хүний хөгжлийг эрхэмлэн ажиллах болно.

Save the green
Нүүр хуудас | Бидний тухай | АТМ байршил | Холбоо барих | Сурталчилгаа