Нүүр хуудас             Сайтын бүтэц             Хайлт             English

 Хадгаламж Банк
Нүүр хуудас Мэдээлэл Банкны мэдээ
Банкны мэдээ
Гэрэлт маргаашийг Хадгаламж банк хамтран бүтээлцэнэ 2010-05-18

Дорноговь аймгийн төв Сайншандад улс эх орны хөгжлийн тулгуур болох “Аж үйлдвэрийн парк”-ыг байгуулах ажлыг Засгийн газраас санаачлан судалгаа шинжилгээ, бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан ахлагчаар нь Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө ажиллахаар болсон билээ.

Энэ их үйлсийг эхлүүлэхэд чухал дэмжлэг болохуйц Гэрэлт маргаашийн төлөө уриатай “Хөгжлийн төв-Сайншанд“ Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг 5-р сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргын Тамгийн газар, “Мэрси Корпс” олон улсын байгууллага, Аймгийн бизнес эрхлэгчдийн үүсгэн байгуулсан “D” клуб төрийн бус байгууллага амжилттай зохион байгуулж Ерөнхий ивээн тэтгэгчээр Харилцааг эрхэмлэгч Хадгаламж банк ажиллалаа.

Уг чуулга уулзалтанд Улсын их хурлын гишүүд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны дэд сайд болон орон нутгийн удирдлагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид, Дорноговь аймагт бизнес эрхэлэгч хувь хүн, компаниудын төлөөлөл нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гарган, бүс нутгийн болон Монголын улсын хөгжлийн стратеги төлөвлөгөөний тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох үүднээс чуулга уулзалтаас гарсан санал, санаачлага, хүсэлтүүдийг тусгасан баримт бичиг, уриалгыг гаргасан үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөсөн юм.

Хадгаламж банк “Сайншанд-Аж үйлдвэрийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болохуйц хамгийн таатай нөхцөл бүхий хөрөнгө оруулалтын зээл, банк, санхүүгийн бүхий л үйлчилгээ тэр тусмаа уул уурхайн анхан шатны болоод эцсийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс хамгаалах санхүүгийн арга хэрэгсэлийг санал болгож ажиллахаа илэрхийлсэнд чуулга уулзалтанд оролцогсод сайшаан хүлээн авлаа.

Мөн энэ үйл явдалтай давхцуулан Хадгаламж банк Сайншанд сумын Зуунбаян багт 312 дахь Тооцооны төвөө нээж банкны бүх төрлийн үйлчилгээг нутгийн иргэдэд үзүүлэхээр болсон билээ.

Хадгаламж банк зөвхөн энэхүү бүс нутгаар зогсохгүй эх орны өнцөг булан бүрт хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хөгжлийн түлхүүр болсон төсөлт хөтөлбөрийг төр засаг болон хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж Гэрэлт маргаашийг хамтран бүтээлцэх болно.

Save the green
Нүүр хуудас | Бидний тухай | АТМ байршил | Холбоо барих | Сурталчилгаа