Нүүр хуудас             Сайтын бүтэц             Хайлт             English

 Хадгаламж Банк
Нүүр хуудас Мэдээлэл Банкны мэдээ
Банкны мэдээ
Хадгаламж банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна. 2010-07-30

Банкны тухай хууль, Банкны ТУЗ-ийн Хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмын дагуу 2010 оны 08 сарын 04-нөөс 18 - ны  хооронд нэр дэвшигчийн материалыг хүлээн авч, 2010 оны 08 дугаар сарын 23-нд  сонгон шалгаруулна. Нэр дэвшигч анкет, шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материалын жагсаалтыг Хадгаламж банкны Төв байрны 506 тоот өрөөнөөс авч болно.

2010 оны 08 дугаар сарын 18- ны өдрөөс хойш материал хүлээн авахгүй .

           Холбогдох утас: 99140132, 99059440

           Е-майл хаяг: boloruyanaa@savingsbank.mn

 

ХАДГАЛАМЖ БАНКНЫ ТУЗ-ИЙН ГИШҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА БОЛОН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Д/д Шаардлага Бүрдүүлэх материал
1 Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй Монгол банкин дахь Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
2 Төрийн эсрэг болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх ЦЕГ-ын лавлагаа
3 Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх Монгол банкнаас зөвшөөрсөн албан бичиг
4 Санхүүгийн зах зээлд мэргэжилийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх Өөрөө биш болохоо баталсан бичиг
5 Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийн хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх Монголбанк болон СЗХ-ны тодорхойлолт , мөн өөрөө баталсан бичиг
6 Санхүүгийн зах зээлд мэргэжилийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш 3 жил өнгөрсөн байх Монголбанк болон СЗХ-ны тодорхойлолт , мөн өөрөө баталсан бичиг
7 Банк, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, мэргэжлээрээ наймаас доошгүй жил ажиллсан, үүнээс дөрвөөс доошгүй жил нь банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан байх Дээд боловсролын үнэмлэхийн хуулбар, ажиллаж байсан байгууллын тодорхойлолт
8 Төрийн улс төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх Ажлын газрын тодорхойлолт өөрөө биш болохоо баталсан бичиг
9 Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх Шүүхийн лавлагаа, СЗХ болон бусад байгууллагын тодорхойлолт
10 Банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх  
11 Сүүлийн таван жилийн дотор тухайн банкинд ажиллаж байгаагүй байх Банкны албан бичиг мөн өөрөө баталсан бичиг
12 Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч бус байх, эсхүл уг этгээдтэй холбогдох этгээдийн хамааралгүй байх Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн баталгаа
13 Тухайн банкинд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр наймаас дээш жилээр ажиллаагүй байх Банкны албан бичиг мөн өөрөө баталсан бичиг
14 Банкны тухай хуулийн 3.1.12-т заасан банкны хувь нийлүүлэгч , томоохон харилцагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан бус байх Банкны албан бичиг мөн өөрөө баталсан бичиг
15 Банкны үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч урамшуулал авдаггүй байх Санхүүгийн баримт, өөрөө баталсан бичиг

 

Save the green
Нүүр хуудас | Бидний тухай | АТМ байршил | Холбоо барих | Сурталчилгаа